Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

500 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухай хуулийн 184.1-д заасны дагуу нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан ...” гэсэн хэсэг; 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “Газар барьцаалах гэрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасан журмаар гаргуулахаар талууд харилцан тохиролцож болно.”, мөн зүйлийн 53.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 53.4-т заасан гэрээг нотариатаар гэрчлүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ. Долоо: Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон , Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “... Монгол Улсын Их Хурал үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн баталсан гол зорилго нь барьцаалагч иргэн банк, банк бус санхүүгийн байгууллагуудад газар барьцаалж зээл олгох сонирхлыг төрүүлж, улмаар газар өмчлөгч нь газар барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хөрөнгийн эх үүсвэр бий болгох, зээл авч хувийн орон сууцтай амьдарч болох, амьдарч байгаа орчин, нөхцөлөө сайжруулах боломж нээх, иргэн, банк санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс газрыг барьцаалан зээл олгох, үүргийн гүйцэтгэлийг түргэн шуурхай, төрийн хүнд суртал, чирэгдэлгүйгээр хангах, хууль эрх зүйн орчинг бий болгох хүсэлт, шаардлагыг хангах явдал байсан ба хуульд тогтоогч барьцаалагч болон газар барьцаалагч иргэний эрх ашгийг адил тэнцүү хангасан гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр оруулсан нэмэлт нь зээлдэгчийн хариуцлага, зээлдүүлэгчийн эрсдлийг бууруулах, итгэлцлийг бэхжүүлэх замаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна Монгол Улсын иргэн өөрийн өмчлөлийн газраа захиран зарцуулах хууль зүйн баталгааг бий болгосон тул Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5