486 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан шударга шүүхээр шүүлгэх хүний үндсэн эрхийг хуулиар хязгаарлахад хүрвэл хоёр үндсэн нөхцөл л яригдана. Үүнд: 1. Үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах; 2. Нийгмийн хэв журмыг хамгаалах. Гэтэл хууль тогтоогчийн тайлбарлаж байгаа банк, банк бус санхүүгийн байгууллагын газар барьцаалах сонирхол буурч байгаа гэх үндэслэл нь Үндсэн хуульд заасан дээрх хоёр нөхцөлийн алинд нь ч хамаарахгүй, явцуу хүсэл сонирхол төдий юм. Үндсэн хуулийн цэц 2006 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 01 дүгээр тогтоол гаргаж Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай гэсэн шийдвэрийг гаргаж байсан байна. Хамгийн сүүлд гэхэд л Цэц 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 06 дугаар дүгнэлт гарган Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэснийг зөрчсөн гэж үзсэн. Энэ нь Цэц аливаа хэрэг маргааны анхан болон хяналтын шатны шийдвэрээр эцэслэх аливаа оролдлогыг шууд няцааж, дээр дурдсанчлан шүүхийн эцсийн үе шат хүртэл эрхээ хамгаалуулах үндсэн эрхийг хангаж буй хэрэг юм. Газар бол бусад ямар ч үл хөдлөх хөрөнгө шиг цаг хугацаагаар ээнэгшиж хорогддог, элэгддэг, устаж үгүй болдог тийм хөрөнгө биш, түүний өмчлөлтэй холбоотой нэг л бодлогын алдаа гаргавал эргэж хэзээ ч засагддаггүй, засахад тун бэрх, улсын тусгаар тогтнолтой холбогдох асуудал мөн.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5