450 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэв. Нэг. Иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. Үүнд: “Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь Үндсэн хуулийн заалт ёсоор аймаг, нийслэл, дүүрэг нь тус бүртээ шүүхтэй байхаар байна. Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж буй заалттай утга, найруулга адил 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Багануур, Багахангай дүүргийн шүүх”, "Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүх”, “Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн шүүх”, “Хан-Уул, Туул дүүргийн шүүх” гэсэн 1, 3, 5, 7 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна гэсэн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар дүгнэлт, 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс тус тус гаргаж байсан байна. Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль’'-ийн зарим заалтаар “2-3 аймгийн нутаг дэвсгэрийг харьяалуулан дунд нь давж заалдах шатны нэг шүүх байхаар, ... хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд ... харьяалуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн” хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцээс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 07 дугаар дүгнэлт гаргаж байсан байна. Уг дүгнэлтийг баталж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 01 дүгээр тогтоол гаргасан. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн хүчин төгөлдөр шийдвэрийг хууль тогтоогч үл тоон засаг захиргааны нэгжийн дунд шүүх байгуулж урьд өмнө нь гаргаж байсан хоёр ч алдаагаа дахин давтаж байна. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шуүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5