443 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шинэчлэн тогтоосон байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна.” гэжээ. Гурав. Монгол Улсын дээд шүүхээс уг маргаантай холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Нэр бүхий иргэдийн мэдээлэлд дурдсан асуудлын талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 05, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 07 дугаар дүгнэлт, мөн 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 02, 2015 оны 1 дүгээр сарын 30ны өдөр 01 дүгээр тогтоол гарсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, уг хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд түүний Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрийг хэн бүхэн хүлээн зөвшөөрч, сахин биелүүлэх үүрэгтэй юм. Иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж нарын мэдээлэлд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. ...” гэснийг Үндсэн хуулийн цэц дээрх дүгнэлт, тогтоолд “Монгол Улсын шүүхийн тогтолцоог “үндсэн” ба “дагнасан” гэсэн хоёр дэд хэсэгтэй байхаар тодорхойлж, шүүхийн үндсэн тогтолцоо нь тойргийн бус нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар, харин дагнасан шүүхийн тогтолцоо нь эрх зүйн маргаан шүүн таслах ажлын төрлөөр мэргэшүүлэх зарчмаар зохион байгуулахаар Үндсэн хуульд бэхжүүлсэн” хэмээн тайлбарлажээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг маргааныг хянан шийдвэрлэх явцдаа тайлбарлаж баталгаажуулсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд нь Монгол Улсын Үндсэн хууль шинэчлэн боловсруулагдаж батлагдах, эсхүл түүний зохих зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс бусад тохиолдолд үйлчлэл, агуулга нь хэвээр хадгалагдах учир уг асуудлаар Улсын дээд шүүх тусгайлан гаргах саналгүй болохыг уламжилъя.” гэсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5