441 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1, 2 дахь хэсгийн 1-8, 2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэсэн заалтыг зөрчсөн байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэсэн байна. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Улсын Их Хурлаас Шүүх байгуулах тухай хуулийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн холбогдох заалт болон 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүхийн тухай хуулийг эш үндэс болгосон. Тухайлбал, Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж тус тус заасан билээ. “Шүүхийн тогтолцоо” болон “шүүхийн харьяалал” гэсэн энэ хоёр ойлголт нь онолын өөр ухагдахуунууд юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн аль нэгжид шүүх байгуулах асуудал нь шүүхийн тогтолцоонд огт хамааралгүй, харин шүүхийн харьяалал, хүртээмжийн тухай асуудал бөгөөд “шүүхийн тогтолцоо”, “шүүхийн харьяалал” гэсэн ойлголтыг зааглан ойлгох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэх гол сэжим юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгээр тодорхойлсон “шүүхийн үндсэн тогтолцоо” гэсэн ойлголт нь хүний шударга шүүхээр шүүлгэх, давж заалдах үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх тухай билээ. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан уг тогтолцоонд нийцүүлэн тухайн орон нутгийн хүн амын нягтаршил, шүүгчдийн ажлын ачаалал, иргэдэд шүүхийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийг шинэчлэх шаардлагын үндсэн дээр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаас баталсан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5