Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

437 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл боломжийг Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар тогтоожээ. 2. Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтаар барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэж үзэхээр байна. 3. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийн тухай” 88 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн шийдвэрийн үндэслэлийг заагаагүй байна. 4. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 13 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл; Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг; 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.”; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...”, 27.2 дахь хэсгийн “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.”; 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “... барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...”, 30.3 дахь хэсгийн “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.”, 30.4 дэх хэсгийн “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5