Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

380 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай” 83 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв. Нэг. Иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд, Б.Эрхэмбаяр нараас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна: “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад Монгол Улсын Их Хурал нь “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах” онцгой бүрэн эрхтэй гэжээ. Үүнийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад хуульчлахдаа Улсын Их Хурлын гишүүнд Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах бүрэн эрхийг олгосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа болно. Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санаачилгыг хэдийд ч гаргаж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой болсон жишиг тогтсоор өдийг хүрлээ. Ийнхүү Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах бүрэн эрхийг олгосон нь Засгийн газрын кабинетын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулах шалтгаан болж байна. Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.”, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэсэн нь Монгол Улсын Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг кабинетын зарчмаар ажилладаг болохыг тодорхойлж байна. Засгийн газар кабинетын зарчмаар ажиллах гол агуулга нь Ерөнхий сайд дангаараа салбарын сайд нарынхаа ажлын талаар парламентын өмнө хариуцах бөгөөд Ерөнхий сайд ямар багтай ажиллахаа өөрөө шийднэ гэсэн хууль зүйн логик байна. Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор Засгийн газрын бүрэн эрх эхэлдэг бөгөөд Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхээр Үндсэн хуульд заасан тул Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах саналтай байгаа бол тэрхүү саналаа эхлээд Ерөнхий сайдад тавьж уг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5