346 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мужийн Дээд шүүхүүдэд шууд харьяалуулан шийдвэрлэх нь нийтлэг байдаг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль нь эдгээр жишгийг судалсны үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус маргааныг харьяалуулсан болно. Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-65.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ. Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх явцад Монголын хуульчдын холбооноос 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2/347 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбарт: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад зааснаар Монгол Улсын иргэн нь “... хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ...” эрхтэй бөгөөд иргэний уг эрх мөн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч “шүүх”-ээр дамжин хэрэгжих учиртай. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлд Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэртэй холбогдуулан шүүхэд гомдол гаргахтай холбогдсон харилцааг зохицуулсан боловч хуулийн 65.1 дэх хэсэгт гомдлыг шууд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахаар заасан. Хуулийн уг зохицуулалттай холбоотойгоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан иргэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан гэдэгтэй санал нэг байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5