Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

341 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2015.11.04. Дугаар 08 Улаанбаатар хот Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Батцэнгэл, түүний өмгөөлөгч С.Үлэмж, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов. Мэдээлэл гаргагч, иргэн Б.Билгүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцоогүй болно. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5