Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

339 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2015.06.12. Дугаар 56 Төрийн ордон, Улаанбаатар хот Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт "Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй." гэж заасны "гомдол гаргах" гэсний өмнөх "... давж заалдах ..." гэсэн хэсэг, 65.2 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.", 65.3 дахь хэсгийн "Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.", 65.4 дэх хэсгийн "Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган маргаантай холбогдох бусад баримт сэлтийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ." гэсэн нь; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5