Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

257 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах боломжийг олгосон хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулж, хүчингүй болгосон бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэсэн ахлах гүйцэтгэгчийн шийдвэрт давж заалдах журмаар анхан шатны шүүхэд гомдол гаргах боломжийг талуудад уг хуулийн зохицуулалтаар олгосон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн биелэлтийг хангахад чиглэгдсэн, гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах боломжийг олгосон зохицуулалт гэж үзэж байна.” гэжээ. Зургаа. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 04 дүгээр дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ...” эрхийн талаар хуульчлахдаа ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй байна. Гэтэл хууль тогтоогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт төлбөр авагч, төлбөр төлөгч иргэн нэгэнт шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан боловч тухайн гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн байхаар хуульчилсан нь шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний эрхийг хязгаарласан байна. 2. Шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрт гомдол гаргах асуудлыг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэж хуульчилсан нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний эрхийг хөндөөд зогсохгүй, Монгол Улсад шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий Улсын дээд шүүхийн доод шатны шүүхийн шийдвэрийг хянах бүрэн эрхийг хязгаарлаж, анхан шатны шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5