231 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дээд шүүх нь эрх зүйн хэм хэмжээг бүтээх байгууллага биш учир дээрх эрхийг олгоод уг эрхээ эдлэхдээ алдаа гаргавал хэрхэн шийдвэрлэх тухай асуудлыг Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.” гэж заасан байгааг хууль тогтоогч анхаараагүй байна. Мөн Үндсэн хуульд “... тайлбар гаргах;” гэж заасан нь бие даасан бичгэн баримт үйлдэх гэсэн утга бөгөөд хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолыг хэлэхгүй юм. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин дараах агуулга бүхий тайлбарыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд гаргасан байна. Үүнд: “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар Үндсэн хуулиас бусад хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг Улсын дээд шүүхээс гаргах нь тодорхой хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн шүүхийн практикийг судлан дүгнэлт хийж, үүний үндсэн дээр бүх шатны шүүхээс хэрэг, маргаан хянан шийдвэрлэх явцдаа хууль ёсны зарчим зөрчихгүй, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэхэд чухал ач холбогдолтойгоос гадна Улсын дээд шүүхээс бусад шүүхэд үзүүлж буй мэргэжил, арга зүйн туслалцааны нэг хэлбэр мөн. Монгол Улсын шүүхийн тухай 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хууль батлагдаж хүчин төгөлдөр болохоос өмнө хуулийн заалтыг тайлбарлуулах саналаа нэгдүгээрт, иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хуулийг ойлгох, дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, хэрэглэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох заалтын талаар, хоёрдугаарт, бүх шатны шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох заалтын талаар талуудын гаргасан тайлбар, үндэслэлийн хамт Улсын дээд шүүхэд тус тус ирүүлж байв. Ийнхүү дээр дурдсан журмаар ирүүлсэн саналын дагуу хуулийн тайлбарыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оролцогчдын гуравны хоёрын саналаар батлан шийдвэрлэж байсан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5