227 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2015.07.08. Дугаар 71 Төрийн ордон, Улаанбаатар хот Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад "Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэх замаар гаргах ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад "Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;" гэж заасныг зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. 2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад "Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэх замаар гаргах ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ." гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрсүгэй. 3. Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5