214 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. Үүнд: “Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулийн 17 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг хуульчлан заасан бөгөөд тус зүйлийн 17.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх энэ хуулийн 17.1-д заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд мөн зүйлийн 17.3.1 дэх заалтад "Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;” гэж хуульчилсан байна. Энэ нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж заасан ба Улсын дээд шүүхийг төлөөлөх эрхийг шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх иргэн, эрүү, захиргааны хэргийн дагнасан танхим эдлэхгүй байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд нийт шүүгчээс бүрдсэн шүүгчдийн зөвлөгөөн ажиллана гэж заагаад шийдвэрлэх асуудлыг хуульчилсан байна. Энэ заалтаас үзэхэд шүүгчдийн зөвлөгөөн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс бусад асуудлыг шийдвэрлэхээр байна. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэсэн заалтыг хэрхэн яаж хэрэгжүүлэх тухай зохицуулалт Монгол Улсын шүүхийн тухай хуульд орхигдсон байна. Үндсэн хуульд заасан “... бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэсэн заалт нь шүүхэд зориулагдсан заалт биш харин эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүдэд зориулан заавал биелэх шинжтэй бөгөөд эрх зүйн хэм хэмжээний утга санааг шууд тайлбарлах эрхийг Улсын дээд шүүхэд олгосон байна. Улсын дээд шүүх нь эрх зүйн хэм хэмжээг бүтээх байгууллага биш учир дээрх эрхийг олгоод уг эрхээ эдлэхдээ алдаа гаргавал хэрхэн шийдвэрлэх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5