Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

203 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл засгийн аюулгүй байдал, үндэсний хөгжлийн болон хүний эрх, эрх чөлөөг хангах бодлогоос урган гарч байгаа юм.Үндэсний язгуур ашиг сонирхлыг илэрхийлсэн эдгээр бодлого Үндсэн хуульд өөрт нь сууж өгсөн байдаг. Энэ ч утгаараа тийм бодлогын асуудлуудыг Улсын Их Хурал ердийн олонхийн буюу 39 гишүүн хүрэлцэн ирж, 20 гишүүн дэмжсэнээр шийдэх нь ард түмний төлөөллийг хангах оролцоо, хүлээн зөвшөөрөгдөх легитим чанарыг бууруулах эрсдэлтэй гэж үзэж, ядаж Улсын Их Хурлын нийт гишүүдийн 1/3 ба түүнээс дээш гишүүн дэмжсэнээр асуудал шийдэгддэг байх босгыг тавьж өгсөн болно. Үндсэн хууль зөрчсөн талаарх мэдээлэлд дурдсан хуулийн заалтыг тус бүрд нь авч үзвэл: 1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт “Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтын талаар: Хөрөнгө оруулалтын тогтворгүй орчин, олон удаагийн өөрчлөлтөөс дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашиг хохирох, эрх зүйн баталгаа алдагдан, энэ нь гадаад талдаа Монгол Упсын нэр хүндэд муугаар нөлөөлөх, дотооддоо эдийн засгийн өсөлт буурч байгааг Улсын Их Хурал анхааралдаа авч Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуулийг тогтвортой мөрдөх нь урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих, түүнчлэн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тогтвортой орчинд үйл ажиллагаа явуулах хууль зүйн баталгаа болгож тухайн хуулийг батлах, өөрчлөлт оруулах босгыг өндрөөр тогтоосон. 2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.” гэсэн заалтын талаар: Татвар төлөгчдөөс татварын орлогоор цуглуулсан хөрөнгийг хуваарилан зарцуулах хууль тогтоогчдын эрх мэдлийг төсвийн тусгай шаардлагыг бий болгох замаар хязгаарладаг олон улсын практикт тулгуурлан энэхүү хуулийг батлан гаргасан. Хууль тогтоогчдын төсөв захиран зарцуулах эрх хэмжээнд хязгаарлалт тогтоож байгаа тул энэ хуулийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль зүйн шаардлага өндөр байх ёстой.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн дээд хязгаарыг бэхжүүлж өгсөн байдаг учраас энэ асуудалд туйлын няхуур хандах шаардлагыг суулгаж өгсөн юм.Үүнийг шийдэхэд ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүдийн оролцож

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5