280 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан дээрх нэмэлтүүд нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “…нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй” гэсэн заалтыг зөрчиж байна. Гурав. Улсын дээд шүүхээс 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1168 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтдээ: “1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлд “Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай шүүгчийн шийтгэврийн талаарх болон сонгуулийн холбогдолтой хэрэгт давж заалдсан гомдлыг шүүх хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэсэн нэмэлтийг уг зүйлийн 7 дугаар хэсэг болгон оруулжээ. Захиргааны хариуцлага хүлээлгэх тухай анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэвэрт гомдол гаргах журам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170, 171 дүгээр зүйлүүдэд тусгагдсан ба шүүгчийн шийтгэвэрт 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргахаар зохицуулагдсан байдаг. Энэ гомдлыг нь тухайн шатны шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, тогтоол гаргах ба уг тогтоол нь эцсийн шийдвэр байхаар заасан байна. Үүнээс гадна, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “энэ хуульд заасан захиргааны шийтгэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч ногдуулах ба түүнд давж заалдсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сум буюу сум дундын, дүүргийн шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заажээ. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэх гомдлын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт … давж заалдах гомдол гаргах”-аар тусгасан бөгөөд аймаг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхүүд захиргааны хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэврийг давж заалдах журмаар хянадаггүй билээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлд орсон дээрх нэмэлт сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдийн зөрчилд захиргааны шийтгэл оногдуулсан шүүгчийн шийтгэврийг хянах журмыг бусад төрлийн захиргааны зөрчлийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5