277 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2006.07.05 Дугаар 03 Улаанбаатар хот Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, Л.Рэнчин, П.Очирбат, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хүсэлт гаргагч Улсын Дээд шүүхийг төлөөлж Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайхан, шүүгч А.Доржготов, мөн Улсын Ерөнхий прокурорыг төлөөлж Улсын Ерөнхий прокурорын туслах, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлын Сонгуулийн хууль батлагдсантай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэж байгаа эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5