239 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2006.04.27 Дугаар 30 Төрийн ордон, Улаанбаатар хот Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 2/04 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 30.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсгийн “Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй” гэснийг; Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсгийн “Барьцаалагч нь банк, эсхүл банк бус санхүүгийн байгууллага бол энэ заалт хамаарахгүй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг; 174.3 дахь хэсгийн “Үүрэг гүйцэтгүүлэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллага бол ипотекийн зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар шүүхэд, эсхүл шүүхийн бус журмаар худалдан борлуулахаар хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргана. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад энэ хуулийн 175.5-175.7, 176, 177 дугаар зүйл хамаарахгүй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж үл болно”, Дөчин долдугаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5