Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

658 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “хөдлөх, үл хөдлөх, хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна. 6. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор авч хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Ж.АМАРСАНАА ГИШҮҮД Л.РЭНЧИН Ч.ДАШНЯМ В.УДВАЛ Ц.САРАНТУЯА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5