615 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2003.04.30 Дугаар 01 Улаанбаатар хот Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх /хойшид ИХШХШ гэх/ тухай хууль болон Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн заалт зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн В.Удвал, Ц.Сарантуяа, Ч.Дашням, Л.Рэнчин /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа нарыг оролцуулан, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв. Хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунбаатар, Б.Баттулга, өргөдөл гаргагч иргэн Н.Хайдав нар оролцлоо. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ТЕГ-ын 50-2-24 тоотод оршин суух иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “1. 2002 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйл 31.1 заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2; Дөчин есдүгээр зүйлийн 1,2; Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт мөн хуулийн 170 дугаар зүйл 170.3 заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, 14, Арван есдүгээр зүйл 1, 2 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. ИХШХШ тухай хуулийн 31.1 заалтад тусгагдсан төрийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5