Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

497 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2000.03.15 Дугаар 03 Улаанбаатар хот Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 2000 оны 3 дугаар сарын 15-нд Төрийн ордны 251 дүгээр өрөөнд үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Н.Жанцан даргалж, гишүүдэд Д.Дэмбэрэлцэрэн, Ж.Бямбажав, Ж.Амарсанаа /илтгэгч/, В.Удвал нарын бүрэлдэхүүнтэй хийв. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүү оролцов. Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэн С.Нарангэрэл, Н.Хайдав, Н.Баасанжав, Д.Чулуунжав, О.Жамбалдорж, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Р.Гончигдорж, А.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар оролцов. Нэг.Иргэн С.Нарангэрэл Үндсэн хуулийн цэцэд 1999 оны 12 дугаар сарын 31-нд гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлаас 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн дараах заалтыг зөрчсөн гэж үзэж байна. 1/ Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн эрх бүх ард түмний мэдэлд байна” гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. Энэ нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын гишүүд 1999 оны 12-р сарын 23-ны өдөр Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржид өргөн барьж, мөн өдрийн маргааш нь үдээс өмнө хэлэлцэж шууд баталсан, эл асуудал энэ удаагийн чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд огт тусгагдаагүй зэргээр нотлогдож байна. 2/ Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5