Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

469 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1998 оны 11 дүгээр № 112 Улаанбаатар хот сарын 12-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 09 тоот дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно” гэсэн заалтууд ба 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байгаа “Улсын Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. 2. Энэ тогтоолыг 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5