Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

459 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1998 оны 11 дүгээр № 117 Улаанбаатар хот сарын 12-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 08 тоот дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 6 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нь уул албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш 1 жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэсэн заалт, 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10, 16 дугаар зүйлийн 3, 16 дугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчөөгүй байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 08 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй. ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5