Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

413 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1998 оны 4 дүгээр № 38 Улаанбаатар хот сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 02 тоот дүгнэлтийн тухай “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын 1997 он 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн иргэн Л.Баасанхүү, Д.Цогт-Очир, Д.Дэмбэрэл нарын гомдлын дагуу гаргасан Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 02 тоот дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 02 тоот дүгнэлтийн: 1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй: 1/5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: “5. Өндөр насны тэтгэвэр авагч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бол түүний тогтоолгосон тэтгэврийг дор дурдсан хувиар олгож тооцно. 1. Тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс бага бол 100 хувиар; 2. Тухайн сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого нь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5