Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

401 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1998 оны 4 дүгээр № 37 Улаанбаатар хот сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 01 тоот дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Банкны тухай Монгол Улсын хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Банкны эрх хүлээн авагчийг томилсон нь үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлыг банкны эрх хүлээн авагчийг томилогдсоноос хойш 30 хоногийн дотор дараахь этгээд шүүхэд гаргах эрхтэй. 1/ Банкны дүрмийн сангийн 25-аас доошгүй хувийг эзэмшсэн гишүүн; 2/ Банкны нийт хадгаламжийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч; 3/ Банкны төлөх бусад төлбөрийн 25-аас доошгүй хувийг эзэмшигч” гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот дүгнэлтийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. 2. Банкны тухай Монгол улсын хуулийн 7 дугаар бүлгийн бусад зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан зүйл, заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийн 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрсүгэй. ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5