305 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1996 оны 7 дугаар Дугаар 23 Улаанбаатар хот сарын 30-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг зөрчиж байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй. ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5