Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

253 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1996 оны 4 дүгээр Дугаар 23 Улаанбаатар хот сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тухай Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: Жагсаал, цуглаан хийх журмын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 5-д заасан “цуглааныг зохион байгуулагч нь бага насны хүүхдийг цуглаанд оролцуулахгүй байх үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “цуглаанд оролцогч бага насны хүүхэд дагуулж явахгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйл, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалт, Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. ДАРГА Н.БАГАБАНДИ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5