Чуулганы танилцуулга

72 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хавсралт 3. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА А) Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр "МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ, ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” шийдвэрийг гаргаж Монгол Улсын Их Хурлын тогтоолыг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр баталсан. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад 25 жил болсон. Энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2000, 2011, 2012, 2015 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байсан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Улсын Их Хурлаас байгуулагдан ажиллаж байсан ажлын хэсгүүдээс болон иргэд, эрдэмтэн судлаачдаас тодорхой санал, дүгнэлтүүдийг мөн гаргаж байжээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан. Улсын Их Хурлаас байгуулагдаж байсан ажлын хэсгүүд, Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг болон эрдэмтэн, судлаачдаас гаргасан санал, дүгнэлтүүдийг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд зааснаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулга явуулах сэдэв, хугацаа, газар нутаг, төсвийг тогтоолын төсөлд тусгасан.Улсын Их Хурлын тогтоолд Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар, Төрийн ордонд 2017 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд явуулахаар шийдвэрлэсэн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд санал асуулгыг удирдан зохион байгуулах, зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, санал асуулгын дүнг хэлэлцэж зөвлөмж гаргах, энэ талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан 5-11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар заасны дагуу Зөвлөлдөх зөвлөлийг 8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар байгуулсан. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Монгол Улсын Соёл, урлагийн их сургуулийн тэргүүлэх профессор Н.Жанцанноров, Үндсэн хууль судлаач, Улсын Бага Хурлын гишүүн Д.Ламжав, Монголын худалдаа аж

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw