Чуулганы танилцуулга

28 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.4.Эрх зүйн шинжилгээний албаны ажлын талаарх мэдээлэл Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн шинжилгээний алба нь хууль санаачлагчийн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль, тогтоолын төслийн бүрдэл хянах, төслийн эцсийн найруулгыг хянах, өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаар хууль зүйн зөвлөмж гаргах, Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд тайлбар гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн нэгдсэн сан бүрдүүлэх, ангилах үндсэн чиг үүргийн хүрээнд дараахь ажлуудыг эрхлэн гүйцэтгэлээ. Үүнд: 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ирүүлсэн нийт 18 хууль, 5 тогтоолын бүрдлийг хянаж, 153 хууль, 30 тогтоолын эцсийн найруулгад хяналт тавьж ажилласан. “Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар хууль зүйн зөвлөмж гаргах журам”-ын дагуу хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслөөр 23 хууль зүйн зөвлөмж, эрх зүйн дүгнэлтийг гаргав. Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцийн тайлбарын төслийг боловсруулж, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулан албажуулж, Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн. Тус албаны ахлах зөвлөхүүд Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулсан “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, түүний хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах, төслийн үр нөлөөг үнэлэх, хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлалыг хэрэглэх нь” сургалтанд оролцсон. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан зарчимд бүрэн нийцэж байгаа, харшлаагүй тухайг нотолсон тайлбарыг бэлтгэсэн. Ахлах зөвлөхүүд Хууль тогтоомжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах, дотооддоо мөрдөх дүрэм, журмыг хянан үзэж, санал бэлтгэх ажлын хэсэгт орж ажилласан. Улсын Их Хурлаас баталсан 248 хууль, Улсын Их Хурлын 27 тогтоол, Засгийн газрын 139 тогтоол, Үндсэн хуулийн цэцийн 2 дүгнэлт, 2 тогтоолыг эрх зүйн актын нэгдсэн санд цахим хэлбэрээр баяжуулж, лавлагаа мэдээллээр хангаж ажилласан. Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 19 хууль, олон улсын 8 гэрээ, нэмэлт, өөрчлөлт оруулсан 116 хууль, хүчингүй болгосон 10 хууль, Улсын Их Хурлын 30 тогтоолыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байгаа Төрийн мэдээлэл эмхэтгэлийн хяналтын эх хувьд /2 хувь/ бүртгэн авч хөдөлгөөн, өөрчлөлтийг бүрэн хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 69 зарлиг, Үндсэн хуулийн цэцийн 3 дүгнэлт, Төрийн мэдээлэл эмхэтгэл 22, Засгийн газрын 135 тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 3 захирамжийг эрх зүйн мэдээллийн санд хүлээн авч хяналтын эх хувьд зохих хөдөлгөөн, өөрчлөлтийг хийн, бүртгэж авсан болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw