166 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД 2017 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ Эрхэм хүндэт Улсын Их Хурлын гишүүд ээ, Энд хуран цугласан гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид өө, Та бүхэнд болон нийт ард иргэддээ Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны ээлжит бус чуулган үүгээр өндөрлөж байгааг Та бүхэнд мэдэгдье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw