Image

ПАРЛАМЕНТЫН НОМЫН САН

Сургалт зохион байгууллаа

   


Улсын Их Хурлын тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн албан хаагчдад “LegalData” цахим санг хэрхэн ашиглах талаарх сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтаар “LegalData” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Баттулга цахим мэдээллийн сангаас хууль зүйн судалгааны бүтээл, шүүхийн шийдвэр, эрх зүйн баримт бичгийн загвар, видео хичээл, лекц, хурал хэлэлцүүлгийн бичлэгийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв.
Мөн тус компани цахим мэдээллийн сангаа өргөжүүлэн хөгжүүлж, хуулийн ферм, хуульч, өмгөөлөгчдийн (Proger), судалгааны бүтээл болон шүүхийн шийдвэрийн нэгдсэн хайлт (LegalData Pro) зэрэг шинэлэг үйлчилгээ бий болсныг танилцуулж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулан санал солилцлоо.
Сургалтын төгсгөлд Парламентын номын сангийн эрхлэгч Ц.Мөнх-Эрдэнэ хууль зүйн салбарын судалгааны бүтээл, мэдээ, мэдээллийг олон нийтэд таниулан сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж буй “LegalData” ХХК-д талархал илэрхийлж Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан бүтээлийн дээжээс өргөн барив.
 

11/06/2025