Image

Дэлгэрэнгүй хайлт

Цахим каталогийг www.catalog.parliament.mn хаягаар хандан ашиглах боломжтой.

Та дэлгэцийн баруун дээд буланд байрших Нэвтрэх дээр даран өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулан, доор байрлах Нэвтрэх товч дээр дарж нэвтэрнэ үү.

Нүүр хуудсан дээрх хайлтын талбарт номын нэр, зохиогч, ISBN, ISSN гэсэн сонголтуудаас сонгон түлхүүр үгээ оруулан хайлт хийх боломжтой.

Нүүр хуудаснаас шинээр нэмэгдсэн ном болон мэдээ мэдээллийг харах боломжтой.

Хайлтын талбарын ард хэсэгт байрлах “Дэлгэрэнгүй хайлт” товчийг дарж нарийвчилсан хайлтуудыг хийх боломжтой.

Гарчиг, зохиогч, сэдэв, хэвлэгдсэн он, хэл, материалын төрөл, байршил зэргийг сонгон хайлт хийх боломжтой.

Хайлтын дараа жагсаалтаар үр дүн гарна. Гарсан үр дүнгээс захиалах, жагсаалт үүсгэх үйлдлүүд хийх боломжтой. Хэрэв илүү дэлгэрэнгүй үзэх бол тухайн номын гарчиг дээр дарна.

Номын гарчиг дээр дарвал тухайн номын мэдээллүүд бүхий дэлгэрэнгүй хуудасруу орно.

Номын нэр, зохиогч, үнэлгээ, хэвлэлийн газар, хэвлэгдсэн он, ISBN, ангилал, бүтээлийн тухай зэрэг мэдээллүүд харагдана.

MARC, ISBD байдлаар харахаас гадна тухайн номын тоо, байршил болон төлвийн мэдээллийг харах боломжтой.

Тухайн номыг захиалах, үнэлгээ өгөх, сэтгэгдэл үлдээх бол заавал нэвтрэх шаардлагатайг анхаарна уу.

www.catalog.parliament.mn хаягаар хандан амжилттай нэвтэрсэн тохиолдолд дэлгэцийн баруун дээд буланд таны нэр харагдах болно. Өөрийн нэр дээр дарж мэдээллээ харна.

Хураангуй хэсэгт авсан ном, захиалсан ном, хугацаа хэтрэлт зэрэг мэдээллүүд харагдана.

Хувийн мэдээллээ шинэчлэх хүсэлт болон шинэ номын хүсэлт өгөх боломжтой.

Өөрийн уншсан номын түүхийг харахаас гадна тухайн номуудад үнэлгээ өгөх боломжтой.

Жагсаалт хэсгээс өөрийн үүсгэсэн жагсаалт болон нийтийн жагсаалтуудыг харна. Жагсаалтаа засварлах, устгах, ном нэмэх, шинэ жагсаалт үүсгэх зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.

Хэрэглэгч та www.catalog.parliament.mn хаягаар хандан нэвтрэх шаардлагагүйгээр цахим материалуудыг унших боломжтой.

"Ном", "Сонин", "Сэтгүүл", "Эмхэтгэл" гэсэн төрлүүд байх бөгөөд уншихыг хүссэн төрлөө сонгон дарж орно уу.

Цахим материалуудыг ангилал болон огноогоор шүүх боломжтой. Мөн ангилал бүрийн ард тухайн ангилалд хамаарах материалын тоо харагдана.

Цахим материалуудыг жагсаалт болон grid хэлбэрээр харах боломжтой. Материалыг уншихын тулд “Унших” товчийг дарж нээнэ.

"Ном", "Сонин", "Сэтгүүл", "Эмхэтгэл" гэсэн төрлүүд байх бөгөөд уншихыг хүссэн төрлөө сонгон дарж орно. Хайлтын талбарын ард хэсэгт байрлах “Дэлгэрэнгүй хайлт” товчийг сонгоно.

Хайлт хийхдээ төрөл, ангилал, он сонгож хайлтын утгаа оруулан хайх товч дарна. Жишээ нь:
Төрөл - Сонин
Ангилал - Улаан од
Он - 1959
Хайх үг - Улаан од

Хайлтын үр дүн доод хэсэгт жагсаалт хэлбэрээр гарна.

Улсын Их Хурлын гишүүн, түүний ажлын албаны ажилтан

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан

Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны ажилтан

Төрийн ордонд байрлаж үйл ажиллагаа явуулж буй байгууллагын ажилтанд үйлчилгээ үзүүлнэ.

Уншлагын танхимаар ном олгох

Гэрээр ном олгох

Цахим уншлагын

Лавлагаа, ном зүйн үйлчилгээ.

Үгүй. АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан иргэн, Тамгын газрын ахмад настан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан Төрийн ордонд нэвтрэх байнгын үнэмлэхтэй иргэнд уншлагын танхимаар номыг олгон үйлчилнэ.

Уншигчаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд бүртгэлийг номын сангийн ажилтан хийнэ. Цахим системд уншигчийн овог, нэр, ажлын газар, албан тушаал, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг зэрэг мэдээллийг бүртгэнэ.

Цөөн хувьтай, байнгын эргэлтэд гардаг ном, лавлах материал, тогтмол хэвлэлийн нэгж, судалгааг зөвхөн уншлагын танхимд ашиглуулна.

Нэг удаад 4 хүртэлх ном, тогтмол хэвлэлийн 5 хүртэлх нэгжийг олгоно.

Нэг удаад 3 хүртэлх номыг ажлын 3-5 хоногийн хугацаатай олгоно. Уг хугацаанд номыг ашиглаж дуусаагүй бол номын сангийн ажилтанд мэдэгдэж хугацаагаа сунгуулж болно.

Номын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасны дагуу үнэт ховор ном, лавлах материал, цөөн хувьтай ном, тогтмол хэвлэлийг гэрээр олгохгүй.

Цахим уншлагын үйлчилгээнд хүн бүр хамрагдах боломжтой.

Уншигч та https://catalog.parliament.mn/ хаягаар нэвтэрч, цахим хэлбэрт шилжүүлсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг онлайнаар унших, мөн өөрт хэрэгцээтэй ном зүйн мэдээллийг хайж, шүүн ашиглах боломжтой.

Номын сан нь Номын сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу сан хөмрөг дэх зохиогчийн эрхийн зөрчилгүй ном, хэвлэлийг цахим хэлбэрт шилжүүлэн үйлчилгээ үзүүлдэг.

Түүнчлэн 13.2-т заасан, зохиогчийн эрхээр хамгаалагдсан ном, хэвлэлийг эрх эзэмшигчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр бүрэн буюу хэсэгчлэн цахим хэлбэрт шилжүүлж, цахим уншлагын үйлчилгээ үзүүлнэ.

Уншигч та өөрийн судалгаа, суралцах хэрэгцээ, сонирхсон сэдвийн дагуу лавлагаа, ном зүйн үйлчилгээ авах боломжтой. Үүнд:

Номын сангаас уншигчийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан тодорхой сэдвийн хүрээнд сэдэвчилсэн лавлагааг бэлтгэнэ.

Номын сангийн өөрийн сан хөмрөг, мэдээллийн нөөцөд үндэслэн холбогдох ном, өгүүлэл, судалгааны материалын ном зүйн жагсаалт боловсруулж өгнө.

Лавлагаа, ном зүйн мэдээллийг амаар, бичгээр эсвэл цахим хэлбэрээр авах боломжтой.

Үйлчилгээний хүсэлтийг номын сангийн ажилтанд шууд хандах, эсвэл цахимаар гаргана.