Сэсээр, Гончигийн

АНУ-ын цагаачлалын эрх зүйн зарим асуудал / Хянан тохиолдуулсан: Г.Ганзориг - Вашингтон хот [Хэвлэлийн газар тодорхойгүй] 2006 - 348 хуудастай 20.5 см

Нийтлэг үндэслэл -- Эрх зүйн байдал -- Цагаачлалын бус виз -- Цагаачлалын бус зарим чухал виз -- Цагаачлалын виз -- Хоёрдмол харьяалал -- Монгол - Америкийн консулын харилцаа

Энэхүү номонд АНУ дахь цагаачлалын түүх, түүний эрх зүйн тогтолцоо хэрхэн бүрэлдсэн, цагаачлалын асуудал эрхэлдэг байгууллагын эрх, үүрэг зэргийг өгүүлж, АНУ-д зорчих монгол иргэдийн амьдралд тохиолдож байгаа нийтлэг асуудлыг тодруулан тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар ажилласан хугацааны судалгаандаа үндэслэн санал бодлоо илэрхийлжээ. Тухайлбал цагаачлалын бус болон цагаачлалын визийн онцлог, виз авахад бүрдүүлэх баримт бичиг, консулын ярилцлага, хилийн албаны шалгалтаар орохдоо анхаарах зүйлсийг тайлбарлаж, холбогдох хууль тогтоомж, вэб хуудсыг хавсаргасан нь сонирхолтой болгожээ.
Тус ном нь хилийн чанадад амьдарч, ажиллаж байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд хийж байгаа оюуны томоохон бүтээл мөн. Нөгөө талаар эрх зүйн энэ салбарыг сонирхдог эрдэмтэн, судлаач, оюутны ширээний ном, төрийн холбогдох байгууллага, консулын ажилтны гарын авлага, АНУ-д зорчихийг хүсэгч манай иргэдэд амьдралд нь тустай лавлах ном болно.





хууль эрх зүй
цагаачлалын түүх--АНУ
эрх зүй--АНУ--цагаачлал