Баярсайхан Батсүхийн

Mongyol čayajin-u bičig : Эх бичгийн судалгаа / Тэргүүн дэвтэр / ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠵᠠᠬᠠᠴᠢᠨ ᠤ᠋ ᠪᠢᠴᠢᢉ Mongyol čayajin-u bičig : Textological Study - Улаанбаатар Адмон 2004 - 376 хуудастай. 29 см

"Монгол цаазын бичиг"-ийг анх Манжийн Энх-Амгалан хааны 6-р он буюу 1667 онд барлан хэвлэж түмэнд тараасан бөгөөд үүнийг нь гадаадын эрдэмтэн судалж бүтээл туурвисан нь цөөнгүй. Үүний дараа Манжийн Тэнгэр тэтгэгч хааны 25-54 он буюу 1764-1794 оны үед холбогдох "Монгол цаазын бичиг"-ийг барлан хэвлэж, мөрдүүлсэн байдаг. Энэхүү хоёр янзын "Монгол цаазын бичиг" бидэнд мэдэгдэж байгаа ч харьцангуй манай улсад шууд холбогдох цаазын бичиг бол 1764-1794 оны үед холбогдох "Монгол цаазын бичиг" юм. Учир нь 1691 онд болсон Долнуурын чуулганаар Ар Монгол манжид шууд дагаар орсноор Ар Монголын улс төрийн эрх Манжийн хааны мэдэлд шилжиж, манжийн гадаад муж болсонтой холбоотойгоор 1667 оны цаазын бичиг ач холбогдлоор 1764 оны "Монгол цаазын бичиг"-ийг гүйцэхгүй юм. Гэхдээ Монголын төр, эрх зүйн түүхийн хувьд аль алин нь ач холбогдолтой түүхэн эх сурвалж юм.

9992902205


эрх зүй--хууль цааз--эх бичиг--түүх

Mongyol cayajin-u bicig :Эх бичгийн судалгаа : Тэргүүн дэвтэр