Байнгын ажиллагаатай парламент 25 жил: Эрдэм шинжилгээний хурал: Монгол улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой/ Редактор: Б. Болдбаатар; эмхэтгэсэн: А.Пагма, Ө.Мөнхтунгалаг - Улаанбаатар УИХ-ын Тамгын газрын хэвлэх олшруулах цех 2015 - 148 хуудастай 24 см

Н.Бурмаа. Монгол улсын хэлэлцэх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг боловсронгуй болгох зарим асуудал -- Х.Номингэрэл. Парламентын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх механизм, бусад орнуудын жишиг, монгол улсын их хурлын хяналт шалгалтын чиг үүргийг боловсронгуй болгох асуудал -- Л.Өлзийсайхан. Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн хэм хэмжээг боловсронгуй болгох асуудал -- Н.Лүндэндорж, Ж.Сайнхишиг. Үндсэн хуулийн эдийн засгийн үзэл баримтлалын үүднээс монгол улсын үндсэн хуулийг шинжлэх

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд "Монгол Улсын төсөв хэлэлцэх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг боловсронгуй болгох зарим асуудал", "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хэм хэмжээг боловсронгуй болгох асуудал", "Парламентын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх механизм, бусад орнуудын жишиг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргийг боловсронгуй болгох асуудал", "Үндсэн хуулийн эдийн засгийн үзэл баримтлалын үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийг шинжлэх нь" зэрэг сэдэвт илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлэг хийсэн нь цаашид Үндсэн хуульт ёс, парламентат ёсыг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болов.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд тавигдсан илтгэлүүдийг эмхэтгэн Та бүхний гарт хүргэж байна.

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгон нээлттэй, чадварлаг парламентыг төлөвшүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт энэхүү эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцсэн асуудлууд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

9789997331786 500


хууль эрх зүй
төрийн байгууллагын тогтолцоо--парламент --Монгол